Орос Иранд зенитын пуужин нийлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Орос Иранд зенитын пуужин нийлүүлэхгүй

Францад хоёр хоногийн албан ёсны айлчлал хийж байгаа Оросын  ерөнхий сайд В.Путин Иранд нийлүүлэх С-300 пуужингийн цогцолборын наймааг түр зогсоож байгааг мэдэгдсэн хэмээн Елисейн ордон мэдээлж байна.  Францын ерөнхийлөгч Николя Саркози, Оросын ерөнхий сайд В.Путин хоёр Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан байна. Николя Саркози Оросын зенитийн пуужингийн цогцолбор С-300-г Иранд нийлүүлэхээ зогсоосонд нь баяр  хүргэсэн байна. В.Путин пүрэв гаригт хоёр хоногийн айлчлалт хийхээр Парист очсон байлаа. Францын ерөнхийлөгч Николя Саркозитай уулзсаны дараа Оросын ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж