“The Lost Valentine” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

“The Lost Valentine” нээлтээ хийлээ

Ариун хайрын баяр болох
Валентины баяр дөхөж буйтай холбогдуулан энэ сарын 30-нд буюу өчигдөр “
The Lost
Valentine
” кино нээлтээ хийлээ. “Hallmark
Hall of Fame”-ын бүтээл болох уг кинонд “Сүнстэй ярилцагч” киноны од Jennifer
Love Hewitt болон нэрт жүжигчин Betty White нар тогложээ. Энэхүү киног 1998 онд
худалдаанд гарч
bestseller болж
байсан ижил нэртэй романаас сэдэвлэн
Maryann Ridini Spencer & Barton
Taney нар зохиолыг нь бичсэн аж.

Хайр дурлалын уянгалаг
романсыг өгүүлсэн энэхүү кино
CBS сувгаар гарч, үзэгчдийн
хүртээл боллоо.

Уг кинонд сэтгүүлч бүсгүйн дүрийг
бүтээсэн Jennifer Love Hewitt “Би энэ дүрийг бүтээх болсондоо тун их олзуурхаж
байгаа. Хэдийгээр бидний дунд амьдаархаа больсон ч гэсэн хайртай хүнийхээ
сэтгэл зүрхэнд амьд хэвээр олон жилийн турш оршиж байдаг тийм азтай хүний тухай
энэхүү кинонд өгүүлдэг. Мөн цаг хугацаа, үхэл хагацалд ч дийлдэшгүй тийм агуу
хайрын тухай та энэ киноноос үзнэ. Би ийм хайртай учрахыг бурхнаас гуйдаг”
хэмээжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж