
Япон өрөнд баригдсан Грекийн замаар орж магадгүй. Японы ерөнхий сайд хэрэв үндэсний өрөө зохих хэмжээнд барихгүй бол Грекийн адил өрийн хямралд орж болохыг санууллаа. Одоогоор том асуудал үүсээгүй байгаа нь өрийн үндсэн хэсэг нь дотоодынх байгаатай холбоотой гэнэ. Ерөнхий сайд Наото Кан яаралтай арга хэмжээ авна гэлээ. Түүний хөтөлбөрт татварыг нэмэх зэрэг дэмжлэг авахааргүй шийдвэрүүд байна. Өөрийг цаашид өсгөөд байх нь огт боломжгүй зүйл гэж Кан хэлжээ. Энэ бүгдийн тухай шинэ ерөнхий сайд Парламентад илгээсэн анхны илгээлтдээ өгүүлээд Засгийн газар хуримтлагдсан асуудлуудыг шийдэхийн тулд бүхий чадлаараа ажиллана гэж амлажээ.