Chris Brown гэр бүлийн хүчирхийллийн хичээлээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Chris Brown гэр бүлийн хүчирхийллийн хичээлээ дуусгалаа

Дуучин Chris Brown хоёр жилийн өмнө найз охин, дуучин Rihanna-г зодож, гэмтээсний улмаас таван жилийн тэнсэн харгалзах ял авч, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хичээл суухаар болсон юм.
Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Лос Анжелосын дээд шүүхийн шүүгч Patricia Schnegg 21 настай R&B дуучин Chris Brown-ы хичээлд суух хугацаа дууссан болохыг мэдэгдэж, баяр хүргэжээ. Уг хичээлд сууснаар уураа барьж сурах, бусдад хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэх чадвартай болгох зэрэг хөтөлбөрууд багтдаг аж.
Хэдийгээр хичээлээ дуусгасан ч Chris Brown тэнсэн харгалзах ялын хугацаагаа дуустал гурван сар тутамд шүүхэд тайлагнаж байх естой аж.
Мөн тэрбээр дуучин Rihanna-д 100 яардаас дотогш зайд ойртох эрхгүй болсон юм. Тусгай хичээлд сууснаар түр завсарлага аваад байсан дуучин уран бүтээлдээ түлхүү анхаарч, фэнүүддээ шинэ дуугаар бдэг барихаа амласан байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж