Өнөөдөр өглөө Японд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн гүн 7.7 км байсан бөгөөд Японы хамгийн том Хоншу арлын урд хэсэгт газар хөдлөлийн голомт нь байсан байна. Одоогоор хохирлын талаар мэдээлээгүй байна. Газар хөдлөлттэй холбоотойгоор цунами үүсэж магадгүй гэж Японы захиргааны байгууллагууд иргэддээ анхааруулсан байна гэж “CNN” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах