Японы Ерөнхий сайдын сэтгэл түгшжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайдын сэтгэл түгшжээ

Японы Ерөнхий сайд Наото Кан өнөөдөр мэдэгдэл хийж Япон улс Грект учирсан санхүүгийн хямралтай нүүр тулахад ойрхон байгааг мэдээлжээ. Хэрэв Японы засгийн газар улам бүр нэмэгдэн “хавагнаж” хяналтаас гараад байгаа дотоодын зээлийн тэлэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол Европыг нэрвэсэн Грекийн хямрал Японд нүүрлэж байгааг албан ёсоор зарласан байна. Хэдийгээр Японд асуудал учруулаад байгаа төсвийн өрийн асуудал нь өөрийн орны иргэдийх нь авсан зээлээс эхтэй учраас  Грекийг бодвол харьцангүй тэнцвэрээ алдахгүй байх магадлалтай хэдий ч цаашид зээлийн хэмжээг нэмэх боломж байхгүй болсон гэж Ерөнхий сайд үзэж байгаа гэнэ.
Дэлхийн хоёрдахь том эдийн засгийг төлөөлж байдаг энэ улсын “үйлдвэржсэн” хүн амын дунд улам бүр нэмэгдэж байгаа насжилтын асуудал болон хүн амын цөөрөлт нь Японы санхүүгийн байдлыг улам бүр дарангуйлан шахалтад оруулах болсон байна. Иймд Японы Ерөнхий сайдын илэн далангүй илчэлсэн хямралт байдлыг  гэтлэн давахын тулд Японы Засгийн газраас хүн амдаа ногдуулах татварын хэмжээгээ ч өсөгөх бодлого хэрэгжүүлэх бололтой. Олон улсын валютын сангийн гаргасан мэдээгээр үзэхэд өнгөрсөн 2009 онд Японы ДНБ-ий хэмжээ 218 хувь болж энэ нь дефляцийг хөөрөгдөхөд маш том нөлөө үзүүлсэн бөгөөд одоо тулгараад байгаа хямралын нэг шалтгаан болж байгаа юм.     
Япон дахь Свисс Кредит банкны ахлах эдийн засагч Хиромиши Широкава хэлэхдээ, “ Грек маш их хэмжээний дотоодын зээлтэй дээр нь түүнээсээ дутахгүй хэмжээний гадаад өртэй байсан. Харин Япон бол үндэсний зээлдэгчид ихтэй тэгээд ч худалдааны салбартаа илүүдэл ихтэй улс орон… Тийм болохоор Гректэй ижил хямралд өртөнө гэж бодохгүй байна” гэж хэлжээ. Энгэ мэтээр зарим дотоодын эдийн засагчид Японы Ерөнхий сайдын мэдэгдлийг хэтрүүлэг хэмээн шүүмжилж байгаа ч Засгийн газрын тэргүүн Наото Кан асуудлыг нэлээд түгшүүртэйгээр хүлээж авч байгаа юм.    
                                                                                                                               М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж