Миссийн тэмцээнийг реалити хэлбэрээр цацна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Миссийн тэмцээнийг реалити хэлбэрээр цацна

“Charlie’s Angels” агентлаг  болон  “Beauty on  top of the world” Төрийн бус байгууллагууд хамтран зохиож буй “Miss Asia USA”, “Miss globe international” Олон улсын миссийн тэмцээнд  Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг энэ сарын 18-наас “TV9” телевизээр цацах гэнэ. Зохион байгуулагчид нь “TV9” хамтран нэг сарын реалити шоу бэлтгэж олон нийтэд хүргэх юм байна. “Miss globe international” тэмцээнд дэлхийн 120 орны миссүүд оролцох бөгөөд энэ жил Турк улсад зохион байгуулах аж.  “Miss Asia USA” тэмцээнд Азийн 56 орны миссүүд Америкийн Лос Анжелес өрсөлдөх юм байна.
Харин реалити шоунд 24 бүсгүйг спорт, авьяас, модель, бикини төрлөөр шалгаруулж, нэгдүгээр байрт хоёр гоо бүсгүй, дэд байр нэг, гуравдугаар байрт нэг, нийт арван бүсгүйг шалгаруулан байр эзлүүлэх гэнэ. Тэргүүн байрын шагналын сан 10 сая төгрөг байх ба бүтэн жилийн турш ивээн тэтгэгч байгууллагуудын нүүр царай болон хамтарч ажиллах юм байна. Тэмцээний хөтлөгчөөр жүжигчин н.Ууганбаяр, тэмцээнийг зохион байгуулагч “Гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” төрийн бус байгууллагын тэргүүн, “miss Mongolia-2007”-гийн дэд мисс Б.Ганболор нар ажиллах гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж