
Авто болон мото спортын холбоо, ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын холбоо, ӨМӨЗО-ны Автомашины холбоо, Техник спортын төв хамтран автомашины олон өдрийн уралдааныг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын сарын 2-нд зохион байгуулах гэж байна. Тамирчид УАЗ болон жийпийн ангилалд өрсөлдөх юм. Техникийн зөвөлгөөн наймдугаар сарын 26-нд ӨМӨЗО-ны Бугат хотноо болж, эхний гараа наймдугаар сарын 27-нд Бугат хотоос эхлэн, II гараа Гашуун Сухайт-Ханбогд, III гараа Ханбогд-Даланзадгад, IV гараа Даланзадгад-Баянхонгор, V гараа Баянхонгор-Арвайхээр, VI гараа Арвайхээр-Улаанбаатарт ирснээр ялагчаа тодруулах ажээ. Уралдааны хаалтын ёслол есдүгээр сарын 1-нд Сүхбаатарын талбайд болох юм.
Г.Даша