Bruno Mars нэг жилийн тэнсэн авч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Bruno Mars нэг жилийн тэнсэн авч магадгүй

Олон гайхалтай дуугаараа Billboard-ын жагсаалтыг дараалан тэргүүүлж, нэр алдар нь улам өсөж буй залуу дуучин Bruno Mars хар тамхины хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ял авч магадгүй болоод байна. Мөн шүүхээс түүнд 2000 долларын торгууль төлж, 200 цагийн нийгмийн ажил хийж, мансууруулах бодисын хамаарлаас гарах хичээлд суух шийдвэр гаргахаар товлоод байгаа аж.
Өдгөө 25 настай дуучин өнгөрсөн оны есдүгээр сард Лас Вегасын “Hard Rock” нэртэй зочид буудлын өрөөнөөс мансуурсан байдалтай баривчлагдан сатуулагдасан ба угаалгын өрөөнөөс нь ууттай нунтаг цагаан бодис олдсон тухай цагдаагийнхан мэдээлж байсан.
Уг ууттай бодис нь шинжилгээний хариугаар хар тамхи болох нь нотлогдож, түүнд хэрэг үүсгээд байсан юм. Энэхүү хэрэгтэй холбоотой анхны шүүх хурал  ирэх хоёрдугаар сарын 4-нд болох юм.
Хэрвээ дуучин энэхүү шүүх хурлаар өөрийн буруугүй гэдгийг батлаж чадвал дараагийн шүүх хурал товлолгүйгээр хэрэг хаагдах аж. Энэ нь дуучны хар тамхитай холбоотой анхны хэрэг бөгөөд тэр бусад оддыг бодвол харьцангуй нэр цэвэр дуучин юм.
Түүний реппер B.o.B-той хамтран дуулсан "Nothin" on You", "Just the Way You Are", "Grenade" зэрэг дуунууд шилдэг дууны жагсаалтыг нэлээд хэдэн долоо хоног тэргүүлж, "F*ck You" дуугаараа Грэммийн наадамд нэр дэвшсэн юм.   

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж