
19 дэхь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлхээс нэг хоногийн өмнө Олон улсын хөлбөмбөгийн холбооны 60 дахь удаагийн конгресс боллоо.ӨАБНУ-ын Иоханэсбург хотноо болсон ээлжит конгресээр олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлага өнөөдөр нээлтээ хийж бүтэн сарын туршид үргэлжилэх хөлбөмбөгийн 19 дэхь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар болон 4 жилийн дараа өмнөд Америк тивийн бразил улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төлөвлөгөөг танилцуулсан байна.анх удаа “Хар тивд” зохион байгуулагдах тэмцээний тасалбар тун амжилттай борлогдсон бөгөөд тэд нийт тасалбарын 97 орчим хувийг борлуулсан байна.Мөн Өмнөд Африкын бүгд Найрамдах улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзхээр 450 мянга орчим хөгжөөн дэмжигч Өмнөд Африкт ирээд байгаа талаар тэд мэдээлсэн юм.Мөн 4 жилийн дараа Бразилд явагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар багахан мэдээлэл өгсөн бөгөөд Дэлхийн аварга цолыг 5 удаа хүртсэн Бразил улсын 12 хотод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм байна.