Улаанбаатар Бээжингийн чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр өнгөрсөн лхавга гаригт их хэмжээний тарваганы арьс хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг хилийн шалганы ажилтнууд саатуулжээ. Тэдний авч явсан ачаанд шалгалт хийхэд тарваганы 200 орчим арьс, агнаж хөлдөөсөн чоно, шилүүсний арьс, бугын чив, цөс зэргийг нуусан хилээр гарахыг завдсаныг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.
Н.Бүжин