Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар
-Энэ өдөр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд найз нөхөдтэйгээ хамт С1 телевизийн байранд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гэнэ. Тэрбээр Зааны ясан эрэг улсын үнэнч хөгжөөн дэмжигч ажээ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатар
-Гавьяат тамирчин Б.Наранбаатар Английн багийг дэмждэг гэнэ. Учир нь түүний хувьд хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийн тоглогчид бүгд өөлөх юмгүй, шилдэг тоглогчид гэнэ. Тэрбээр энэ үдэш С1 телевизийн байранд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа, нээлтийн тоглолтыг үзэхээр төлөвлөжээ.
УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар
-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар өнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг ажлынхаа ойролцоо “Irish Pub”-д үзэх гэнэ. Тэрбээр Английн багийг дэмжиж байгаа бөгөөд дуртай хөлбөмбөгч нь Дэвид Бэкхэм гэнэ. Харамсалтай нь түүний хайртай хөлбөмбөгч нь гэмтлийн улмаас энэ жилийн дэлхийн аваргыг өнжихөөс өөр аргагүйд хүрсэн билээ.
УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг
-Жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эбигийн хувьд хөлбөмбөгт нэг их дурлаад байдаггүй гэнэ. Тэрбээр өнөөдөр орой хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх боломжгүй байгаа аж.
“A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн
-Ц.Тэмүүлэнгийн хувьд багаасаа хөлбөмбөгт дуртай нэгэн байсан бөгөөд “Германы машинууд”-ын үнэнч фанат гэнэ. Тэрбээр өнөөдөр орой хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааг хаана үзэхээ хараахан төлөвлөөгүй байгаа аж.
Дуучин Б.Сарантуяа
-Поп хатагтай “Би хөлбөмбөгийг өөрийнхөө хэмжээнд дэмждэг. Бүр нэг их сайн тэр баг, энэ баг гээд байдаггүй ч, Испанийн багийг хувьдаа дэмждэг. Одоогоор хаана нээлтийг нь үзэхээ мэдэхгүй байна” гэв.
Продюсер Б.Ангирмаа
-Рок попын “төмөр хатагтай”, продюсер Б.Ангирмаа хөлбөмбөг сонирхдоггүй гэнэ. Түүнээс өнөөдөр хаана ДАШТ-ийг үзэх талаар асуухад “Би хөлбөмбөг сонирхдоггүй” хэмээн шулуухан хариуллаа.
М.Дөлгөөн