Хятадад хүмүүсийг нүүлгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Хятадад хүмүүсийг нүүлгэж байна

Төв Хятадын Хэнань мужийн 65 мянган хүнийг нүүлгэх ажил эхэллээ. Хөх мөрнийг Хятадын хойд хэсгийн хуурай нутагт татах ажиллагааны явцад энэ нүүлгэлтийг хийж байгаа юм. Ойрын гурван сарын дотор уг мужийн 57 суурины 65 мянган хүнийг  шинэ амьдрах нутгуудад нь нүүлгэнэ. Тэд бүгд Сичуанийн тойрогт усан сангийн ойролцоо амьдарч байлаа. Хүмүүсийг өөр газарт нүүлгэн шилжүүлэхийн тулд 14 мянга орчим байр байшинг шинээр барин бэлтгэжээ. Нүүлгэлтийн хоёр дахь хэсгийг 2011 онд нүүлгэхээр бэлтгэж байгаа. Тэр арга хэмжээнд 86 мянган хүн хамрагдах юм. Их мөрнүүдийн урсгалыг хойд нутагт татах ажиллагааны хүрээнд Хэнань мужийн 162 мянган хүн нүүх ёстой. Хөрш Хубей мужийн 170 мянган хүнийг бас нүүлгэнэ. Эрх баригчдын төлөвлөснөөр ойрын арваад жилд Хятадад Хөх ба Шар мөрөн Хайхэ голын урсгалыг хойд нутаг руу татсан бүхэл бүтэн сувгийн сүлжээ үүсэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд нийт 62 тэрбум ам.долларыг зарцуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж