Хохирлын тухай мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Хохирлын тухай мэдээлжээ

Оросын Дотоод хэргийн яамны Дотоодын цэргийн командлагч Хойд Кавказад амссан хохиролынхоо талаар тайлагнасан байна. Хойд Кавказад явуулсан байлдааны албан үүргээ гүйцэтгэх үеэр ДХЯ –ны Дотоодын цэрэг 2984 хүнээ алдсан байна. Энэ тухай Дотоодын цэргийн командлагч армийн генерал Николай Рогожкин мэдэгдээд өмнө нь Дотоодын цэргийн хохиролын талаар мэдээлж байгаагүй хэлэв. Мөн энэ үеэр 9000 цэргийн албан хаагч шархадсан гэжээ. Бодвол энэ тоо Чеченийн анхны дайнаас хойших үеийн бололтой. Чеченийн дайны үеэр Дотоодын цэргийн 87 цэрэг, дарга нар ОХУ-ын баатар цолоор 22 мянга орчим хүмүүс одон медалиар шагнагдсан гэж генерал хэлжээ.  Өнгөрсөн нэгдүгээр сард генерал Рогожин мэдэгдэхдээ зөвхөн 2009 онд 120 хууль бус зэвсэгт бүлэглэлийн 230 дайчинг устгасан гэж байлаа. Мөн тэрээр Хойд Кавказад 500 зэвсэгт хэт даврагчид байгаа гэж гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Дөрөвдүгээр сард Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев хойд Кавказад байдал ноцтой талдаа байгаа учраас тэнд байгаа Дотоодын цэргийн тоогоо төдийлөн цөөлөхгүй гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж