Хуримын ёслолын үеэр дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Хуримын ёслолын үеэр дэлбэрэлт болов

Афганистаны Кандагар мужид нэгэн амиа золислогч хуримын зочдын дунд өөрийгөө дэлбэлэн, 39 хүнийг хөнөөн 73 хүнийг шархдуулжээ.  Нагахан сууринд хурим ид явагдаж байх үеэр оройн 21 цагийн үед хүчтэй дэлбэрэлт болсоныг мужийн тэргүүн Махаммад Аннус мэдэгдээд шархадсан зарим хүний биеийн байдал хүнд байгаа учир хохирогчдын тоо өсч магадгүй гэв.
The New York Times сонин орон нутгийн эх сурвалжаас авсан мэдээнийхээ дагуу  хурим хийж байсан  хүн ба зочид нь талибуудын эсрэг тэмцдэг орон нутгийн зэвсэгт  отрядынхан байсан гэж бичсэн байна. Одоо барууны эвслийн зэвсэгт хүчин 2001 онд Афганистанд нэвтэрснээсээ хойш томоохон болох байлдааны ажиллагааг явуулахаар бэлтгэж байна. Энэ ажиллагааны явцад талибуудыг Кандагараас хөөх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж