Магас өөрсдийгөө “илчилж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Магас өөрсдийгөө “илчилж” эхлэв

Хойд Кавказын хэт даврагчдын лидерүүдийн нэг Магас баригдсаныхаа дараа өөрсдийнхнөө барин өгч байна гэсэн дүгнэлтийг Оросын хэвлэл мэдээлэл хийж байна. Магас хочтай Али Тазиевыг барьсан нь эхний оператив үр дүнгээ өгчээ. Дээд шүүхээс террорист байгууллага гэж зарлагсан "Имарат Кавказ" гэдгийн хоёр дахь удирдагч нь Али Тазиев байв. Олон тооны дуулиантай аллагад холбогдсон тэрээр шоронд өөрсдийнхнөө “барин өгч” эхэлсэн гэж "Коммерсант" бичсэн байна. Магас мөрдөн байцаалттай  хамтран ажиллахаар шийдсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүйч түүнийг лхагва гаригт баривчилан байцаасны дараа Холбооны аюулгүйн алба Чеченийн Веденын районд нэг шуурхай ажиллагаа явуулан иордан гаралтай Ясир Амаратын толгойлсон 10 хүнтэй дээрэмчдын бүлгийг устгасан байна. Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров Амаратыг гадаадын тусгай албаныхан  сайтар сургасан дайчин гэж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж