Британийн ерөнхий сайд Афганид очив

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Британийн ерөнхий сайд Афганид очив

Дэвид Уильям Дональд Кэмероныг Хамид Карзай хүлээн авав. Архив© AFP/PHOTO / Ben Stansall

Пүрэв гаригт Афганистанд айлчилсан Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийлээ. Их Британи Афганистанд бүхий талын тусламж үзүүлнэ, Афган манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж Дэвид Кэмерон Афганы тэргүүнд хандан хэлэв. Мөн тэрээр зургадугаар сарын 4-нд Кабулд хийгдсэн Үндэсний зөвлөлдөх жиргагаас гаргасан шийдвэрийг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Кэмерон Их Британийн ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анх удаагаа Афганистанд айлчлав. Афганы өмнөт Кандагар, Гельменд мужуудад байрлаж буй Британийн цэргийн хохирол 300 хүн болсоны дараа энэ айлчлал хийгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж