Абу-Мазен Америкийн еврей нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Абу-Мазен Америкийн еврей нартай уулзав

Барак Обама Фото: ISRA.com/AP Гэрэл зургийг: Charles Dharapak

Палестины автономын ерөнхийлөгч Абу-Мазен АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаны дараа Америкийн гурван том еврейн байгууллагын удирдлагад оройн зоог барьжээ. Тэдний хоёр нь болох AIPAC (Америк-израилийн олон нийтийн харилцааны товчоо) ба "J-Street" хоорондоо зөрөлдөөнтөй байгаа бөгөөд түүнийг гь палестинчууд ашиглана гэж Израильд түгшиж байна. Иерусалимаас америк еврейчүүдийг Абу-Мазентай уулзахгүй байхыг уриалсан ба Палестины лидерыг Барак Обама хүлээн авсаны дараа тэр уулзалтаас татгалзах нь улс төрийн тоглоом болж харагдах юм. AIPAC байгууллага нь “Израиль үргэлж зөв” гэсэн уламжлалт байр суурьтай бол  "J-Street" нь “Америк хэрхэн Израилийн аюулгүй байддлыг хангахаа мэднэ” гэсэн байрнаас одоо залуусыг ихээр татах болсон байна. Абу-Мазенд Америкийн тэр цуутай еврейн лоббитай танилцах хэрэгтэй гэсэн санаа энэ айлчлалаас  хоёр долоо хоногийн өмнө төржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж