Америкийн эдийн засаг аажмаар өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Америкийн эдийн засаг аажмаар өсч байна


АНУ-ын Холбооны нөөцийн системын  захиралуудын зөвлөлийн дарга Бен Бернанке энэ сарын 9-нд мэдэгдэхдээ Америкийн эдийн засаг аажмын өсөлттөй байна гэжээ. Хэрэв Уолл-стрит тогтвортой байдлаа барьж чадвал Европын зээлийн хямралын нөлөө Америкийн эдийн засагт нэг их байж чадахгүй гэж Бен Бернанке хэллээ.  Б.Бернанке зургадугаар сарын 9-нд Конгресст илтгэхдээ томоохон дэмжлэгүүдийг аажмаар авч байгаа ч эдийн засгийн өсөлт гарч буйг хэлэв. Хэрэглэгчид ба үйлдвэрүүд Засгийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг эргүүлэн төлж, өөрсдөө өсөлтийг хангах боломжтой болж байгаа аж. Гэхдээ одоо хэрэглээний зарлага удааширч буйг тэр санууллаа. Тэр нь эдийн засгийн аажмын өсөлтийн гол шалтгаан аж. Саяхан Холбооны нөөцийн системын гаргасан дүгнэлтээр энэ жилийн эдийн засгийн өсөлт нь 3,5 хувьтай байх ажээ. АНУ Европын зээлийн хямралаас сургамж авч санхүүгийн сахилгыг барин төсвийн алдагдлыг багасгах хэрэгтэйг Б. Бернанке онцлон сануулсан байна. АНУ-ын үнэт цаасанд оруулж байгаа хөрөнгө оруулалт, нефтийн үнийн бууралт, үл хөдлөх хөрөнгийн зээлийн бага хүү болон бусад бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэдгийг тэр хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж