
Ираны ерөнхийлөгч Махмжд Ахмадинежад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын талаар “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоолдоо нусаа нийгээд хогийн саванд хаяж биз” гэж хэллээ. "Энэ тогтоол Иранд сохор зоосны үнэгүй. Би НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нэг гишүүнд цахилгаан илгээж тэр тогтоолдоо нусаа нийгээд хогийн саванда хаяна биз гэсэн “ хэмээн Ахмадинежадын ярьсныг ISNA агентлаг дамжуулсан байна. Тогтоол гарах цагаар Тажикимтанд айлчлал хийж байсан Ираны ерөнхийлөгч мэдэгдэхдээ олон улсын хамтын нийгэмлэг түүний улс оронд хохирол учруулж чадахгүй гэлээ. Сануулахад, Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан Аюулгүйн зөвлөлийн тогтоол хоёрын эсрэг 12 саналаар батлагдсан юм. Ливан санал хураалтад түтгэлзсэн билээ.