“Амлалт нэхэх ард түмний холбоо” хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

“Амлалт нэхэх ард түмний холбоо” хуралдаж байна

“Амлалт нэхэх ард түмний холбоо” өнөөдөр 10 цагаас эхлэн орон нутгийн гишүүдтэйгээ хуралдаж байна. Уг хурлаар УИХ-аас  байгуулагдсан Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгтэй ямар асуудлууд дээр харилцан тохиролцоонд хүрсэн. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд АНАТХ ямар ажил хийж байгаа талаар орон нутгаас хүрэлцэн ирсэн гишүүддээ танилцуулж байна. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг, хөдөө орон нутгаас иргэдийн төлөөлөл нийт 50 гишүүн хүрэлцэн ирсэн. Харин Баян-Өлгий, Дорнод, Дундговь аймгаас иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирээгүй байгаа аж. АНАТХ-ны хурал одоогийн байдлаар баруун дөрвөн замд байрлах “ROCK MON” төвийн найман давхарт хуралдаж байна.  Уг хурал өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж