Katy Perry-гийн дуу шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Katy Perry-гийн дуу шилдгээр шалгарав

Өдгөө 26 настай Английн дуучин Katy Perry "California Gurls" нэртэй өөрийн анхны сингл цомгоо худалдаанд гаргаад байгаа билээ. Энэхүү цомог нь худалдаанд гарсан даруйдаа шүтэн бишрэгчдээс болон мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Харин энэхүү цомгоо нэрлэсэн "California Gurls" нэртэй дуу нь энэ долоо хоногийн Америкийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр энэхүү дуугаа Snoop Dogg-той хамтран дуулсан ба өнгөрсөн хоёр долоо хоногийн турш дээгүүр байр эзэлж байсан юм. Харин энэ долоо хоногт ийнхүү нэгдүгээр байрт шалгарчээ.
Сонирхуулахад, дуучин бүсгүй хөгжмийн ертөнцөөс гадна кино урлагт хүч сорихоор шийдсэн бөгөөд “The Smurfs” нэртэй кинонд тоглож байгаа аж. Энэхүү кино нь 2011 оны наймдугаар сарын 3-нд нээлтээ хийх аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж