Өнөөдөр 20.00 цаг хүртэл Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй, 11-13 хэм байна. Салхи баруунаас секундэд 3-8 метр хүрнэ. Нутгийн ихэнх хэсгээр хүйтний эрч суларна. Харин Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 18-23 хэм, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.