Жокович, Роддик нар Queen’s-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Жокович, Роддик нар Queen’s-ийг орхилоо

Жокович, Роддик нар Queen’s-ийг орхилоо
Лондон хотноо зохиогдож буй Хатан хааны нэрэмжит AEGON Championships тэмцээнийг чансаагаараа тэргүүлж буй топ таван тамирчны гурав нь болох Новак Жокович, Энди Роддик болон Марин Чилич нарын шилдгүүд гуравдугаар тойргоос тэмцээнийг орхилоо.

Дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн Жокович өчигдөр Хавьер Малиссед 6-3; 4-6; 6-2 харьцаатай ялагдсан бол тус тэмцээний дөрвөн удаагийн аварга Роддик Израйлийн Дуди Селад дараалан гурван сет ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна. Түүнчлэн Хорватын теннисчин Марин Чилич Францын Майкл Льодрад ялагджээ.

Харин дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надалийн тухайд Узбекистаны шинэ од Денис Истоминийг хожсоноор дөрөвдүгээр тойрогт шалгарсан байна. Хэдийгээр тоглолтын үеэр бага зэрэг бэртсэн ч Надаль завсарлага авч, улмаар өрсөлдөгчөө 7-6; 4-6; 6-4 харьцаагаар буулган авчээ.

Тэрбээр шөвгийн наймд Феличиано Лопезтай тоглох юм.

627 мянган еврогийн шагналын сантай AEGON Championships тэмцээн энэ сарын 13-нд өндөрлөнө.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж