Дуучин Rihanna нэр хүнд бүхий “Elle” сэтгүүлийн ирэх долдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ.
Тэрбээр өөрийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Шинэ найз залуугийнх нь талаар асуусан асуултанд “Би шинэ найз залуутай болсон. Энэ тухай хэвлэлүүдээр зөндөөн бичсэн болохоор хүн бүр л мэдэж байгаа байх. Би үнэхээр жаргалтай байгаа. Миний амьдрал өмнө нь эмх замбраагүй, гольдролоо олоогүй байсан юм шиг санагддаг. Одоо л бүх зүйл хэвийн, сэтгэл хангалуун болж байна. Би түүндээ маш их хайртай” хэмээн хариулжээ.
Харин ямар брэндийн хувцас өмсөх дуртай вэ гэсэн асуултанд “Би Gucci-д их дуртай. Өвөрмөц, дахин давтагдашгүй тэгсэн хирнээ биед эвтэйхэн үнэхээр сайхан хувцас зохион бүтээдэг” хэмээн хариулсан байна. Мөн тэрбээр өнгөрсөн жилийн тухай ярьсан ба үнэхээр хүнд хэцүү үе байсан тухай дурьдсан байна.
Н.НАРАН
Холбоотой мэдээ