Shaina Twain гэрлэлтээ цуцлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Shaina Twain гэрлэлтээ цуцлууллаа

Кантри дуучин од Shania Twain нөхөр продюссер Robert "Mutt" Lange дуучны
хамгийн сайн найз болох Marie-Anne Thiebaud-тай амрагийн холбоотой
болсноор тэд 14 жилийн хамтын амьдралаа 2008 оны тавдугаар сард төгсгөл
болгосон юм. Хосууд тусдаа амьдарч байсан ч хууль ёсоор гэрлэлтээ
цуцлуулаагүй өнөөдрийг хүрсэн аж. Харин өчигдөр Швейцарит тэд албан
ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна.
Shania Twain нөхөр дотны найз
хоёрынхоо урвалтаас болж сэтгэл санааны гүн хямралд ороод байсан ба энэ
оны гуравдугаар сараас эхлэн тэрбээр уран бүтээлдээ анхаарч, шинэ
амьдралаа эхэлсэн юм. Тэрбээр Frederic Thiebaud гэх залуутай найзалж
эхлээд байгаа ба тэд өчигдөр хамтдаа баяраа тэмдэглэсэн байна.
Дуучин
бүсгүй “Анх тэдний харьцааны талаар сонсоход надад их хэцүү байсан.
Салалт гэдэг 14 жилийн амьдрал, итгэл найдварыг минь нураан хаяж, намайг
гүн ангал руу түлхсэн. Харин энэ бүхэн цаг хугацааны эргэлтэд
мартагддаг юм байна. Өнөөдөр албан ёсоор салж байгаа маань надад маш том
баяр болж байна. Би ирээдүйдээ шинэ амьдрал эхлүүлэх итгэл төгс байна”
хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж