
Бригадын генерал Лайденбергер чухам яагаад эдгээр зэвсэглэлийг Афганнистанд байгаа олон улсын хүчний үйл ажиллагааг агаараас дэмжихэд ашиглаж болохгүй байгааг болон яагаад ийм дэмжлэг авах болгондоо бусад холбоотнууддаа хандах хэрэгтэй болдгийг ойлгохгүй байна гэж хэлжээ.
Тэрээр Афганистанд явуулж байгаа олон улсын цэргийн үйл ажиллагааны дүр төрх нөхцөл байдал өнөөдөр огт өөр болж байгаа учраас өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд шаардлагатай бүх л арга хэмжээг авах хэрэгтэй байна гэжээ. Түүний саналаар бол одоогоор тагнан мэдээлэх үйл ажиллагаанд зориулан тоноглоод байгаа Германы агаарын цэргийн эскадрилийн онгоцнуудыг агаараас цохилт өгөх тоноглол зэвмгээр зэвсэглэх цаг болсон гэж мэдэгдэж байгаа юм.
Германы тал Афганистанд байгаа зэвсэглэлийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхээр шийдсэн байгаа бөгөөд агаарын хүчний САУР ангиллын хоёр сөнөөгчийг нэмж илгээхээр болсон байна. Харин АНУ агаарын дайралтын 50 ширхэг нисдэг тэргийг илгээхээр мөн мэдэгдсэн ажээ.
М.Наст