Нэг асуудлаар дөрвөн хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Нэг асуудлаар дөрвөн хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  дөрвөн ялгаатай хуулийн төслийг тус хэлэлцэх юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2010.05.24 болон 2010.05.21 өдрүүдэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр хувилбар  бөгөөд Д.Ганхуяг, Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад орсноор нэг асуудлаар дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсний дараа  Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2010 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.
 
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж