Susan Boyle Ромын пап ламд зориулж дуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Susan Boyle Ромын пап ламд зориулж дуулна

Susan Boyle Ромын пап ламд зориулж дуулна
“Авьяаслаг Британичууд” шоуны од Susan Boyle шоунд оролцохоосоо өмнө сүмд дуулдаг байсан. Харин тэрбээр ирэх есдүгээр сард Англид айлчлах гэж байгаа Ромын пап XVI Бенедиктэд зориулж дуу дуулахаар болсон байна.
Католик сүмийн төлөөлөгч энэ талаар “Би дуучин Susan Boyle-ийг Ромын пап ламд зориулсан хүндэтгэлийн тоглолтод ирж дуулахыг урьсан байгаа” хэмээн ярьсан байна.
Харин дуучин Susan Boyle “Ромын пап үнэхээр онцгой хүн. Би түүнд зориулж дуулах болсондоо баяртай байна. Сүмийн дуучидтай хамт би бүх хүмүүст сайн сайхныг хүсэн дуулах болно” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, Susan Boyle 2009 онд шүүгч Simon Cowell-ийн дуу бичлэгийн студи болох “SyCo”-д “I Dreamed A Dream” цомгоо бичүүлсэн бөгөөд уг цомог эхний дөрвөн долоо хоногтоо 3.1 сая хувь борлогдсон ба дэлхий дахинд нийтдээ 8.5 сая хувь борлогдон Английн түүхэнд хамгийн хурдан борлогдсон цомог болсон юм.
Н.НАРАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж