“Эмэгтэйчүүдийн асуудал-2010” бага хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүдийн асуудал-2010” бага хуралд оролцов

“Эмэгтэйчүүдийн асуудал-2010” бага хуралд оролцов
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч нар АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж буй  “Эмэгтэйчүүдийн асуудал -2010” олон улсын бага хуралд оролцлоо. Энэ бага хуралд 146 орны Парламент, Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 3500 гаруй төлөөлөгчид оролцож, НҮБ-ын  Мянганы хөгжлийн дөрөв болон тавдугаар зорилтыг тус тус хангах асуудал, тухайлбал жирэмсэн эхчүүдийн болон хүүхдийн эндэгдлийг багасгах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлэх бодлого, стратеги, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд оролцож буй улс орнуудын парламентын эмэгтэй гишүүд болон Эрүүл мэндийн сайд нар эдгээр асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн бөгөөд цаашид парламент, засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар тус тус мэдэгдэл  гаргажээ.
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж