Залуу дуучин ВХ сүүлийн үед шинэ цомгийн ажил гээд тун завгүй байгаа. Тоглолтоо хийнэ хэмээн сонсогч, фэнүүддээ амалсан дуучин залуу “Зөв бай” хэмээх шинэ цомгийнхоо нэрээр нэрлэсэн дуундаа клип хийлгэн, үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дууны үгийн дуучин ВХ өөрөө бичиж, аяыг “Нэгүн” хамтлагийн Оки зохиожээ. Харин клипийг “V” студи хийсэн байна. Түүний шинэхэн клип ВХ-ийн шинэ дүр төрхийг илэрхийлж буй гэнэ. Учир нь дуучин ВХ попын хаан Майкл Жексоныг дууриадаг байсан ч сүүлийн үед Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Tae Yang-ийн стилиэр хувцаслах болсон. Харин энэ удаад өөрийнхөө стилийг бүрдүүлж, үсээ ч хусуулан, шинэ дүр төрхтэйгээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа аж.
М.Анир
М.Анир