Үндэсний соёл амралтын хүрээлэн удахгүй нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Үндэсний соёл амралтын хүрээлэн удахгүй нээлтээ хийнэ

Бидний нэрлэж заншиснаар “Хүүхдийн парк” буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн” хаалгаа бариад олон жилийн нүүр үзсэн билээ. Хүүхэд, залуучуудын хүсэн хүлээсэн тус хүрээлэнгийн нээлт долдугаар сарын 1-нд болно гэж мэдэгдэж байсан ч хүрээлэнг шинэчлэх ажлыг хариуцаж буй төслийн удирдагчид тодорхой шалтгааны улмаас нээлтийг долоо хоногоор хойшлуулжээ. Тиймээс наадмын өмнө “Хүүхдийн парк” нээлтээ долдугаар сарын 8-нд хийх гэнэ. Гэхдээ тус паркт эргэлддэг динозавр, үсэрдэг мэлхий, савлуур гээд арваад тоглоом ашиглалтанд орохгүй ажээ. Эдгээр тоглоомуудыг оны эцэс гэхэд бүрэн суурилуулж дуусгах юм байна. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” зунб цагт залуусыг түр ажлын байраар хангахыг чухалчилж байгаа аж. Ирэх зун л “Үндэсний соёл амралтын хүрээлэн” бүрэн тоглоомоороо иргэдэд үйлчлэх нээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж