Fergie ээж болох бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Fergie ээж болох бодолгүй байна

Авьяаслаг дуучин бүсгүй Fergie-г жирэмсэн боллоо гэсэн хэл ам үргэлж дагаастай байдаг.  Харин дуучин бүсгүй өчигдөр Британийн “OK!” сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна.
Тэрбээр “Миний амьдрал хэрхэн өрнөх, ирээдүйн төлөвлөгөө маань юу болохыг өөрөө ч төлөвлөж амжаагүй байхад хэвлэлийн хуудсанд зохиогоод биччихсэн байдаг. Миний хувьд хамтлагийнхаа уран бүтээлд анхаарч, маш завгүй ажиллаж байгаа болохоор хүүхэд өсгөх талаар бодох ч зав алга. Би жирэмсэн болчихвол тайзан дээрээ гарч үзэгчдэдээ дуугаа хүргэх боломжгүй болно. Уран бүтээлээсээ хэсэг зуур завсарлага авахаас өөр аргагүй болно. Одоохондоо би харин үүнийг хүсэхгүй байна. Дуу хөгжим, тайз бол миний амьдралын гол утга учир. Би хэрвээ хүүхэдтэй болвол хамгийн түрүүнд хүүхдээ тавих болно. Тиймээс тийм нөхцөл бүрдсэн үедээ л хүүхдээ хүлээж авна” хэмээн ярьжээ.
Дуучин бүсгүй 2009 онд Josh Duhamel-тай гэрлэсэн юм. Харин түүний нөхөр Josh “Бид хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэхдээ хэзээ гэдгийг эхнэр маань мэдэх байх. Магадгүй бид хоёр ихэр хүүхэдтэй болох ч юм билүү” хэмээн уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж