David Beckham-ын амьдрал комик номонд бууна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

David Beckham-ын амьдрал комик номонд бууна

Нэрт хөлбөмбөгч
David
Beckham
хөлбөмбөгийн од гэхээсээ илүүтэйгээр олон нэртэй брэндийн
нүүр царай болж, реклам зар сурталчилгаанд тоглон рекламны од болсон гэхэд
хилсдэхгүй. Түүний амьдрал үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн.

Харин үнэнч шүтэн бишрэгчдэд нь зориулан түүний амьдралаар Fame:
David Beckham” нэртэй комик ном хийхээр болжээ. Тус номын зохиолч Peter Rogers “
David Beckham-ын тухай
энэхүү ном өмнө нь миний ажиллаж байсан номнуудаас тэс ондоо. Сонирхолтой болгох
гэж шинэ түүх нэмэх хэрэггүй. Түүний амьдрал тэр чигээрээ л сенсааци. Хөлбөмбөгийн
ертөнцөөс гадна тэрбээр загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг. Түүний үсний
засалт, хувцасны загвар гээд хүмүүс олон зүйлийг нь дуурайдаг. Мөн энэ бүгд
түүний хэв маяг нь болчихсон. Тиймээс тэр бүгдийг бодитоор нь номонд буулгана
гэдэг хүнд ажил” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж