Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Жон Уолл гэж хэн бэ?

Энэ жилийн NBA-гийн драфтыг маргаангүй тэргүүлнэ гэгдэж байгаа Кентакийн их сургуулийн лидер Жон Уоллыг товч танилцуулъя. Жонатан Хилдрэд Уолл 1990 оны 9-р сарын 6 нд Хойд Каролинагын Райлейд төржээ. “Кентакигийн цагаан хэрэм” хочтой Волл холбогчын байрлалд тоглодог бөгөөд 193см өндөр, 88 кг жинтэй юм. Тэрээр багадаа Хойд Каролинагын “Кристиан”-ы бага сургуулийн шигшээ багт тоглодог байсан байна. 16 настайдаа өөрийн багийг 2009 онд Хойд Каролина мужийн аварга болгож байсан бөгөөд өөрөө гурван онооны шидэлтийн хувиараа тэргүүлж байснаас гадна МакДоналдс компаний зохион багуулдаг бүх Америкийн ахлах сургуулийн сурагчдын Бүх ододын тоглолтонд хоёр удаа шалгаран оролцож байжээ. Ингээд тэрээр өнгөрсөн жил Кентаки мужийн их сургуулд элсэн орсноор олон нийтэд танигдаж эхэлсэн. Жон Уолл NCAA- д ороод, анх Пэнсилваний их сургуулийн багтай хийсэн тоглолтонд сэлгээнээс гарч тоглосон бөгөөд 27 минутыг талбай дээр өнгөрөөж 28 оноо, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Багийн шинэхэн дасгалжуулагч Жон Калифари дараагийн тоглолтоос эхлээд гараанд гаргаж эхэлсэн байна. Ингээд бүтэн улиралын туршид багаа төдийгүй NCAA-г дундаж оноо авалтаар тэргүүлж эхэлсэн байна. Мөн тэрээр өнгөрсөн улиралд 6 удаа шийдвэрлэх шидэлтыг амжилттай гүйцэтгэсэн байна. Хэдийгээр түүний баг нь Бүх Америкийн аварга болоогүй ч NCAA-д ердөө ганцхан улирал өнгөрүүлсэн Уолл өөрийн бүсийн оны шилдэг тоглогч, мөн Бүх Америкийн нэгдүгээр багт нэрлэгдсэн зэрэг томоохон амжилтыг гаргаж чадсан байна. Ингээд бид Жон Уолл гэдэг ирээдүйтэй залууг Вашингтонд харах нь ээ.             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж