
нууцлаг нь БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг юм. Хөлбөмбөгийн багахан
түүхтэй Ардчилсан Солонгосын хөлбөмбөгчид Бразилын шигшээ багтай эхний
тоглолт хийх болно. Энэ тоглолтоос тэд ямар амжилт үзүүлж чадах нь
тодорхой харагдах юм. Бразилын шигшээ багийн аль ч тоглогч Дэлхийд
хүлээн зөвшөөрөгдсөн өндөр төвшний тоглогчид байгаа бол Хойд Солонгосын
шигшээ багийн тоглогчдын талаар дэлхий нийт огт мэдэхгүй гээд хэлчихэд
буруудахгүй. Гадны лигүүдэд олон тоглогч байхгүй тэд Олон улсын
хөлбөмбөгийн холбооноос гаргадаг чансааны 105-р байранд бичигдэж байгаа
нь ДАШТ-д оролцож байгаа багуудаас хамгийн доогуур үзүүлэлт юм. Хэдий
хаалттай нийгэмд амьдардаг боловч Хойд Солонгосын хөлбөмбөгчид барууны
мэдээллийг чөлөөтөй авдаг тухай BBC агентлагийн гадаад харицлаа
хариуцсан төлөөлөгч Ричард Флеминг мэдэгдэж байна. Харин тэдний тухай
мэдээлэл баруунд тун хомс байгаа нь асуудлын гол нь болоод байна. 44
жилийн өмнө хөлбөмбөгийн өлгий нутагт болсон Дэлхийн цомын тэмцээнд
Ардчилсан Солонгосын хөлбөмбөгчид хамгийн их дуулиан тарьж байсан бол
одоо 2 дахь удаагаа оролцох тэмцээндээ хэр амжилттай тоглох бол…
Score studio.