Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

49 жил хүлээсэн цом

Мөсөн талбайн хамгийн хүчирхэг лиг Хойд Америкийн хоккейн лиг NHL –ийн аваргын төлөө буюу Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөнд “Чикаго Блэйкхаукс”, “Филладельфи Флайрс” багууд шалгаран үлдээд байсан билээ. Хоёр баг энэ жил тун гайхалтай амжилтыг үзүүлсэн ялангуяа, Филлигийн залуус бүсийнхээ 7-р байраар плэй-оффт шалгарсан ч Стэнлийн цомын төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол “Чикаго блэйкхаукс”  улирлын эхнээс л хүчтэй байгаагаа харуулж чадсан юм. Цувралын эхний 5 тоглолтод хоёр багийнхан 40 шайб оруулсан нь бүх цаг үеийн Стэнлийн цомын цувралд дээгүүрт тооцогдох амжилт болсон бөгөөд цувралын зургаа дахь тулаан ч гоол ихтэй тулаан болох нь ойлгомжтой байлаа. Талбай дээрээ тоглож байгаа “Нисгэгчид”төдийлөн эрч хүчтэй тоглолтыг эхлүүлж чадсангүй. Өнөөдөр тэд хожигдсон тохиолдолд цувралд ялагдах,  харин хожсон тохиолдолд “Үхлийн” гэгддэг 7 дахь тулаан гарч ирэх байсан тул өнөөдрийн тулаан тэр чигээрээ гайхалтай байсан юм. Эхний 40 минутын дараагаар Блэйкхаукс тоглолтыг 1 оноогоор тэргүүлж явсан ч шийдвэрлэх үед Скотт Хартнэлл шайб оруулснаар тоглолтын хувь заяа нэмэлт цагт шийдэгдэх болсон, шийдвэрлэх үе эхлээд 4 минут өнгөрч байх үед Чикагогийн шилдэг довтлогчдын нэг Патрик Кэйн Брайн Кэмпэлийн дамжуулалтаар шайб оруулснаар энэ тоглолтод төдийгүй энэ цувралын эцсийн цэгийг тавьж, 4:3 харьцаатай 6 дахь тоглолтод ялалт байгуулснаар Чикаго хотын хоккейн баг 49 жилийн дараа стэнлийн цомыг өөрийн болгожээ. Өөрсдийн талбай болох Вачиовиа төвд ялагдал гэдгийг мартаад байсан Флайрс шийдвэрлэх тоглолтод ялагдал хүлээснээр 1975 оноос хойш Стэнлийн цом хүртэх боломжоо дахин үгүй хийлээ. Тэд 75 оноос хойш шигшээд нийт зургаан удаа шалгарсан ч Стэнлийн цомыг хүртээгүй амжилтаа энэ жил ч гэсэн зогсоож хараахан чадсангүй.  Шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал Конн Смутын шагнал хүртсэн Блэйкхауксын ахлагч Жонатан Тойвс “Бид эцсийн мөчийг хүртэл бурханд итгэж байсан ялалтын гоолын дараа баяраа сайхан тэмдэглэж болно биз дээ” хэмээн тоглолтын дараа мэдэгдсэн байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж