Массагийн гэрээг Феррари 2012 он хүртэл сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Массагийн гэрээг Феррари 2012 он хүртэл сунгалаа

Массагийн гэрээг Феррари 2012 он хүртэл сунгалаа
2012 оны “Формула Нэг” улирлыг дуусах хүртэл хоёр жилийн хугацаагаар Фелипе Массатай байгуулсан гэрээгээ Феррари /Ferrari/ компанийн баг сунгасан байна гэж “CNN” агентлаг мэдээлж байна. Бразил гаралтай Фелипе Масса 2006 ой гэж зарим хүмүүс таамаглаж байсан юм. Ферраригийн багт жолоодож бнд Италийн багт нэгдсэн бөгөөд энэ жил гэрээ нь дууссанаар түүнийг
Ферраригийн багаас гарч магадгүайхдаа Масса 11 удаа ялалт авч, нийтдээ 360 аваргын оноо Феррарид авчирсан. Тэрээр одоо жолоочдийн дунд эзэлж буй байраараа жагсаалтыг тэргүүлж буй “Red Bull”-ын Марк Вебберээс 26 оноогоор хойно байгаа бөгөөд долдугаарт жагсаж байна.

Гэрээ сунгасан талаар Масса Ферраригийн албан ёсны вэбсайтанд “Дахин хоёр улирал Феррари багт жолоо барих болсондоо баяртай байна. Формула нэгт оролцох үедээ би ямагт Маранеллогийн бүтээсэн мотороор уралддаг байсан бөгөөд миний хувьд хоёр дахь гэр бүл маань болсон энэ багтай дахин хамтарч ажиллах гэж байгаагаараа бахархаж байна” гэж бичсэн байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард Масса Унгарын Гран Прид оролцож байхдаа тархиндаа гэмтэл авсны улмаас түүнээс хойших уралдаануудад оролцож чадаагүй. Харин 2010 оны улиралд эхэндээ гараа сайтай байсан ч яваандаа өөрийнхөө багийн Фернандо Алонсод гүйцэгдэж ирсэн. Феррари багийн Стефани Доменикали Массиг багтаа үлдээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Фелипе манай багтай холбоотой болоод олон жил болж байна. Энэ хугацаанд тэр хувь хүнийхээ хувьд ч жолоочийнхоо хувьд ч өссөн. Зарим хүнд мөчүүд бидэнд байсан ч зарим агуу мөчүүдэд бид хамт байсан. Бид  түүн шиг хосгүй авъяастай, хурдтай жолоочтой ирээдүйд хамтарч ажиллахыг хүсэж байна” гэж хэвлэлийн бага хурал дээр ярьжээ. Алонсотой байгуулсан гэрээгээ мөн 2012 он хүртэл сунгаснаас нь үзвэл Ферраригийн баг ирэх хоёр улиралд одоо байгаа бүрэлдэхүүнээрээ уралдах бололтой гэж “CNN” агентлаг мэдээллээ.

Т.БАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж