До.Болдын үзэсгэлэн хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

До.Болдын үзэсгэлэн хойшиллоо

Тун удахгүй Төрийн шагналт, зураач До.Болд Уран зургийн галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ оны арваннэгдүгээр сар болгон хойшлуулжээ.
…Одтой тэнгэр орчиж, Олон улс хямралдаж Орондоо унтах завгүй Олзлолдон булаалдаж байна. Хөрст дэлхий хөрвөж Хөвчин улс дайтаж, Хөнжилдөө унтах завгүй  Хөнөөлдөн тэмцэлдэж байна… Төрийн соёрхолт зураач До.Болд “Монголын нууц товчоо”-ны дээрх мөртөд зориулж энэхүү бүтээлээ туурвижээ. XIII зууны монгол түмний төр улсаа байгуулахын төлөөх тэмцэл, атаа жөтөө, хайр сэтгэл, амь хайргүй тэмцэлдэн буй дайчин эрсийн ид жавхаа, хурд хүчийг зурагт дүрслэн харуулжээ. Кубизмын урсгал чиглэл, өнгө хэлбэрийн зохицлыг зураач тун чадварлаг хослуулсан байна. Тэрээр арваннэгдүгээр сард үзэсгэлэнгээ Монголын нууц товчоогоор, өмнө нь дотоод, гадаадын зураачдын хийж байгаагүй томоохон хэмжээний есөн цуврал зургаар гаргах гэж байгаа ажээ. Эдгээр бүтээлийг туурвих анхны санаа 80-аад онд түүний бүтээсэн дээрх “Одтой тэнгэр орчиж…” бүтээлээс төрсөн ба энэхүү санаагаа олон жилийн турш боловсруулан Монголын нууц товчооны гол, цөм болсон есөн цуврал хэсгүүдийг сонгон авч дүрслэн харуулжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж