УИХ-ын Тамгын газар, Монгол, Германы Гүүр төрийн бус байгууллага, Англид төгсөгчдийн холбоо хамтран маргааш Төрийн ордонд уулзалт зохион байгуулахаар болсон байна.
“Герман, Англи улсад боловсрол эзэмшигчдийн төлөөллийн сэтгэлийг өргөх уулзалт” нэртэй энэхүү арга хэмжээнд дээрх улсад их, дээд сургууль төлөөлөгчдийн 30 орчим төлөөлөл оролцох аж.
Уулзалтын үеэр тэд биенээсээ мэдээлэл солилцохын зэрэгцээ Төрийн албаны тухай хууль, бүтэц зохион байгуулалт, төрийн албаны шинэтгэлийн талаар ярилцах юм байна.
Г.Дарь