Бразилид болсон үерт 100 гаруй хүн үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Бразилид болсон үерт 100 гаруй хүн үрэгдлээ

Бразилийн хоёр дахь том хот болох  Рио де Жанейрод бүтэн хоног орсон ширүүн борооны улмаас нийтдээ 100 гаран хүн амиа алдсан гэж тус улсын харьяалах салбарын албан мэдэгдэлд дурджээ. Гудамж талбайд орсон хур тунадасны төвшин газрын гадаргаас дээш  их хэмжээгээр өргөгдсөнөөс  орон байранд амьдарч байсан хүмүүст ч усанд живэх аюул шууд заналхийлж байгаа юм. Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва усны аюул нүүрлэсэн бол орон байраа шууд орхин явахыг иргэддээ уриалж байгаа аж. Зөвхөн Рио ди Жанейрод л гэхэд 33 хүн амь үрэгдсэн бол зэргэлдээх хотод нь мөн 33 хүн нас барсан гэсэн мэдээтэй байгаа ба амь үрэгдэгсдийн тоо өсөх байх гэж албан эх сурвалжаас мэдээлсээр байна. Энэхүү гамшигт ямар ч бэлтгэлгүй байсан гэдгийг учирсан хохирол болон нөхцөл байдал харуулж байна гэж орон нутгийн иргэд, хотын удирдлагууд үнэлж байгаа юм. Энэ нь 2014 оны дэлхийн хөлбөмбөгтйн аварга шалгаруулах тэмцээн болон 2016 оны Зуны олимпийн тоглолт болохоор зэхэж байгаа тус хотын чансаанд сэв суулгаж магадгүй байгаа гэнэ. Мөн дээрхи хотуудаас гадна өөр хоёр ч багавтар хотод бас 13 хүн нас барсаныг тооцвол нийт үерт эрсдэгсдийн тоо 100 хол гарч байгаа ажээ. 

Бичлэг үзэх
.
М.Наст

Эх сурвалж CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж