iPhone гар утасны хамгийн сvvлийн vеийн шинэ загвар

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

iPhone гар утасны хамгийн сvvлийн vеийн шинэ загвар

iPhone гар утасны хамгийн сvvлийн vеийн шинэ загвар
Техник технологи vйлдвэрлэлээр дэлхийд тэргvvлэгч компаниудын нэг Apple корпорацийн тэргvvн Steve Jobs дэлхийн бусад улс орнуудад байрлах тус брэндийн салбаруудын чуулга уулзалтан дээр Apple iPhone гар утасныхаа хамгийн сvvлд гарсан шинэ загварыг танилцуулсан байна. Энэ сарын 24-ноос эхлэн худалдаанд гарч, 16GB, 32GB гэсэн хоёр тєрлийн багтаамжтайгаар хэрэглэгчдэд хvрэх энэ гар утас нь Apple A4 процессортой бєгєєд энэ процессорыг анхлан iPad компьютер дээр суурилуулж, харин дараагийн тєхєєрємжєєр iPhone 4 гар утас сонгогджээ. 256 MB санах ойтой энэ утас нь 960х640 нягтаршилтай 3.5 инчийн retina дэлгэц, видео бичлэгийг HD (720р) дууны хамт бичдэгээрээ vнэхээр гайхалтай болж чаджээ. Мєн 5 megapixel-тэй арын камер нь LED flash буюу спичкитэй болсноос гадна нvvрний камер нь VGA 640×480 нягтаршилтайгаар харуулдаг ба FaceTime программаар шууд нvvр нvvрээ харан видео дуудлага хийдэг болжээ.
Дээрхээс гадна iPhone 4 smartphone утас нь OS4 буюу iOS4 vйлдлийн системтэй болсон учир олон программ зэрэг ажиллуулах боломжтой болсон гэх мэт олон гайхамшгуудыг єєртєє агуулсан байна. Энэ утасны бас нэг онцлог нь MicroSIM хэрэглэдэг болсон явдал юм.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж