
Барууны зохион бүтээгчид ойрын хэдэн жилд гарч ирэх “ухаантай давууг” хийж байна. Тийм даавуу гоо сайхны үүргээ биелүүлэхээс гадна хүнд стрессээ тайлж, мэдрэлээ удирдахад нь туслах ёстой.
Тийм шинэ даавуугаар хийсэн эхний загваруудыг мэргэжилтнүүд хийгээд туршиж байна. Шинэ даавуун хувцас хүний бие ба сэтгэлийн байдлуудыг тогтоон илтгэж, даралт, зүрх, судасны цохилт, халууныг эзэнд нь хэлж байх гэнэ. Мөн тэд даавуугаа биеийн байдалд бие даан онош хийлгэж “сургажээ”. Сайхан зураглал гарган харуулах эсвэл хөгжмөөр сэтгэл санааг нь тайвшуулах увидасыг даавуунд өгч чадсан гэнэ. Заримдаа даавуу танд тайвшруулсан үг хэлнэ. Тун удалгүй 2-3 жилийн дараа тийм ухаантай даавуугаар хийсэн хувцас худалдаанд гарч ирэх ажээ. “Wearable Absence” гэх хөтөлбөрийн хүрээнд дээрх ажил хийгдэж байна.