Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч
ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг
өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж
эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь
лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл,
сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их
ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз
омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь
тотемизм болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн
цуглуулгатай болно. Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө
умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм
байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар
хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина
болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол
орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган
жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30
орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
Үргэлжлэл