Саалийн үнээ байх нь таалагддаг байх

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Саалийн үнээ байх нь таалагддаг байх

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Ahn Young-joon

Пхеньян, Сөүлийн харилцаа эрс хурцдан хоёр орон дайны ирмэгт тулгарсан ч Өмнөд Солонгос хойд хөршийнхөө өлсгөлөн ард түмэнд зарим нэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдэв.
Улс орноо нийлүүлэхийн төлөө яамны мэдээгээр Өмнөд Солонгос нийтдээ 320 мянган ам.долларын үнэтэй хүүхдийн тэжээлийн хоёр хэсэг тусламжийг энэ сард хойд хөршдөө илгээх ажээ.
Өмнөт Солонгосын Засгийн газар мэдэгдэхдээ гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосын хүүхдүүд Пхеньянын бүх дэлхийтэй байлдах гэсэн бодлогын хариуцлагыг хүлээхгүй гэжээ.
Сануулахад, хоёр хөршийн сөргөлдөөн Өмнөд Солонгосын усан хилд байсан цэргийн хөлөг онгоцыг нь Хойд Солонгосын шумбадаг онгоц живүүлснээс улам хурцатсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж