“Хайрын домог” жүжгийн хаалтын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Хайрын домог” жүжгийн хаалтын тоглолт болно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ онд Валентин Красногоровын долоон жүжгийг тайзнаа амилуулж байгаа. Жүжиг тус бүрийг театрын дөрвөн найруулагч найруулан тоглож байгаа бөгөөд  найруулагч Ч.Түвшин “Солиотой жүжиг”, “Яаж амьдрах юм бэ”, Б.Мөнхдорж “Хунгийн дуу” зэрэг жүжиг, найруулагч Н.Наранбаатар “Би ч гэсэн жаргамаар байна”, найруулагч Э.Батхүү “Хүний хөнжлийг битгий сөх” жүжгээ тус тус үзэгчдэд хүргээд байгаа.   Мөн энэ сарын 5-наас 11-нийг хүртэл театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж “Хайрын домог” жүжгээ тайзнаа тоглож байгаа. Тус жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Отгонцэцэг, С.Ариунбямба нар тоглож байна. Харин сүүлийн долоо дахь жүжиг буюу “Диваажингийн хаалга” жүжиг энэ сарын 12, 13, 14-нд тайзнаа тоглох юм байна. Тус жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, соёлын тэргүүний ажилтан С.Дамдин, Б.Нармандах, М.Түвшинхүү, Ц.Пүрэвдорж, Н.Бадарч, М.Тогтохжаргал, Г.Отгонцэцэг нар тус, тус тоглох аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж