Sandra хамтран тоглогчоо солихгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Sandra хамтран тоглогчоо солихгүй

Үзэгчдээс болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “The Proposal” кинонд хамтран тоглосон Sandra Bullock, Ryan Reynolds нар дахин шинэ кинонд хамтран тоглохоор болжээ. “Most Wanted” нэртэй энэхүү шинэ киног “Universal” кино компани хийхээр болсон ба киноны зохиолыг нэг сая ам.доллараар худалдан авсан хэмээн хэвлэлүүдэд бичсэн байна. Мөн энэхүү киног “The Proposal” киног найруулсан нэрт Anne Fletcher найрулахаар болсон байна. Ийнхүү хүчирхэг гурвал шинэ бүтээл дээр дахин хамтарч ажиллахаар болсон байна.
Энэ кино нь Sandra-гийн хувьд гэр бүлийн асуудалд орсноос хойш кино урлагтаа эргэн ирж буй анхны бүтээл нь юм. Энэ жил түүний хувьд амжилтын
карьерт нь нар мандан Оскарын шагналын эзэн болсон бол харин гэр бүлийн
амьдралд нь сүүдэр тусч, нөхөр Jesse James-тэйгээ амьдарсан таван жилийн
амьдралдаа харамсалтайгаар цэг тавьсан билээ. Түүний нөхөр Jesse
James хэвлэлүүдээр дамжуулан Sandra-гаас удаа дараа уучлалт гуйж, гэр
бүлээ авч үлдэхийг хүсч буйгаа илэрхийлж байсан ч Sandra гэрээсээ нүүж,
хуримын бөгжөө зүүхээ болин, салах өргөдлөө өгсөн юм.

Нөхрийнхөө
урвалтаас болж сэтгэл санаагаар унаад байсан жүжигчин бүсгүй гурван сар
хагастай Louis Bardo хэмээх бяцхан хүүг өргөж авснаа зарлаж, шинэ амьдралаа эхлээд байгаа юм.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж