Оюунбилэгийн Пүрэвбаатар | News.MN

Оюунбилэгийн Пүрэвбаатар

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Оюунбилэгийн Пүрэвбаатар

Нэр: Оюунбилэгийн Пүрэвбаатар
Төрсөн огноо: 1973.11.23
Төрсөн газар: Улаанбаатар
Иргэншил: Монгол Улс
Спортын төрөл: Чөлөөт бөх
Барилддаг жин: 60
Гэр бүл: Эхнэр, хоёр охины хамт амьдардаг.
Спортын карьер: 2009 онд зодог тайлсан.

Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар  1973 оны арваннэгдүгээр сарын 23-нд төржээ. Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг тэрбээр 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд 8-р байр эзэлж байсан бол 1997 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 58 кг-д алт,  мөн тэр бил болсон Зүүн Азийн наадамд алтан медаль хүртэж байжээ. Улмаар 1998 оны Азийн тоглолтод мөнгө, 1999 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  11-р байр эзлэн, Сиднейн олимпод оролцох эрхтэй болж байсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа буюу 2001, 2002 онд тэрбээр гайхалтай амжилт үзүүлж, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж байлаа. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2009 оны нэгдүгээр сард их спортоо орхиж, зодог тайлсан бөгөөд өдгөө даян аварга А.Сүхбатын “Олимп” дээд сургуульд чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Гол амжилтууд:

  • 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 8-р байр /52 кг/
  • 1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн: Алтан медаль /58 кг/
  • 1997 оны Зүүн Азийн наадам: Алтан медаль /58 кг/
  • 1998 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:  9-р байр /58 кг/
  • 1998 оны Азийн наадам: Мөнгөн медаль /58 кг/
  • 1999 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 11-р байр /58 кг/
  • 2001 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: Мөнгөн медаль /58 кг/
  • 2002 оны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн: Хүрэл медаль /60 кг/
  • – 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: Мөнгөн медаль /60 кг/

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж