Авто замын өртөг хөрш орнуудаас хямд байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Авто замын өртөг хөрш орнуудаас хямд байна

Авто замын газрын даргын тайлбарласнаар Монголын 1 км авто замын дундаж өртөг 237-265 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Энэхүү өртгийг хоёр хөрштэй харьцуулахад хамаагүй хямд аж. Тухайлбал,  2010 оны ханшаар авч үзвэл манайд одоо 1 км авто зам 320-350 сая төгрөг болж өссөн ч ОХУ-ынхаас 5-6, Хятад улсаас 3-4 дахин хямд өртөгтэй тусч буй юм байна. Тиймээс авто замын чанарыг сайжруулна гэж үзвэл өртгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас гаргасан төлөвлөгөөгөөр ирэх жилүүдэд бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох, Алтанбулаг-Замын-Үүдийн боомтыг хатуу хучилттай замаар холбох. Улаанбаатар хот дотор 400 гаруй км зам тавих ажлыг хийхээр тусгасан юм байна. Энэхүү дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд 15 тэрбум ам.доллар шаардана. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бололцоогүй тул стратегийн орд газруудаа олон улсын хөрөнгийн зах зээлд барьцаалан мөнгө “босгох” замаар эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоо судалгаа хийжээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж