Зургаан тэрбумын ам.долларын залилангийн хэргийг шүүх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Зургаан тэрбумын ам.долларын залилангийн хэргийг шүүх гэж байна

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг Францын “Societe Generale” банкинд ажиллаж байхдаа олон тэрбум ам.долларын шамшигдуулалт учруулсан Франц эр Жероме Кервиелыг шүүх хурал өнөөдөр Францад болох гэж байна. Түүнийг хуурамч бичиг баримт хийсэн, итгэл эвдсэн, зөвшөөрөлгүйгээр компьютер ашигласан хэрэгт яллаж байна. Шүүхээс түүнийг 375,000 еврогоор торгож тав хүртэл жил шоронд хорьж магадгүй байгаа гэнэ. Кервиел одоо батлан даалтанд байгаа бөгөөд 2008 онд “Societe Generale” банк бараг таван тэрбум евро (одоогийн ханшаар 5.9 тэрбум ам.доллар) алдсанаа мэдсэний дараа баривчлагдсан. Тэрээр тус банкны европын хувьцааны арилжаанд оролцдог байсан байна.

Энэ хэрэгт зөвхөн Кервиелыг яллаж байгаа бөгөөд түүний туслах Томас Мугардыг хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан ч холбогдолгүй хэмээн цагдаагийн газар сулласан байна. Тэрээр банкинд ашиг оруулж байгаа тул банк түүний энэ хэргийг “уучилж байгаа” гэж түүний өмгөөлөгч ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж